Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Миний бие компьютерынхоо CPU-г сольсон юмаа. Тэгээд Оффис нээгээд хэрэглэх гэтэл “Лиценз идэвхгүй” гэсэн анхааруулга гарч ирээд Болор Дуран программыг ашиглаж чадахааргүй боллоо.
Энэ талаар холбогдох мэргэжилтнээс тодруулсан боловч миний лицензийн идэвхжүүлэлтийн тоо дүүрсэн мөн тухайн хувилбарын хөгжүүлэлт дууссан учир засаж өгөх боломжгүй гэсэн тайлбар авсан.
2017 онд худалдан авсан миний “WYJZ-RG75-” хугацаагүй, зөвхөн тухайн оффисын хувилбар дээр хэрэглэгдэх лицензийг хугацаатай мөн бусад оффисын хувилбарууд дээр ажиллаж болох өөр лицензээр солих боломжтой болохыг дуулгасан.
Гэвч миний бие өөрийнхөө авсан лицензийг цаашид хэрэглэхийг хүсэж байна. Улирал тутамд компьютероо форматалж байдаг нь магадгүй лицензийг минь хүчингүй болгоход хүргэсэн болов уу. Хэрэв тийм бол намайг уучлаарай. Цаашид өөрийн зүгээс анхааралтай байх болно. БолорСофтын хамт олон та бүхэн миний хүсэлтийг хүндэтгэн үзэж асуудлыг минь анхааралдаа авна уу.
Баярлалаа.
Таныг хүндэтгэсэн,
Г. Б