+1 оноо
(220 оноо) Болор дуран ангилалд
Сайн байна уу,

Алдаатай гэж зурсан үгс хэвлэхээр доогуураа зураастай гараад байна яах вэ?

2 Хариултууд

0 Оноо
(3.2k оноо)
зассан
 
Хамгийн сайн хариулт

Сайн байна уу,

Манай программ майкрософтын албан ёсны алдаа шалгуурын стандартаар ажилладаг тул хэвлэх үед доогуураа зураастай гарах ямар ч үндэслэлгүй.

Саяхан нэг хэрэглэгчид ийм асуудал гараад бид шалгахад тухайн хүн өмнө нь албан ёсны бус алдаа шалгуурын программ хэрэглэдэг байснаас асуудал гарсан байсан. Албан ёсны бус тийм программууд нь underline хэлбэржүүлэлтийг ашигладаг тул файлын хэвийг эвдэж, хэвлэх болон бусдад шилжүүлэхэд улаан зураас арилахгүй зэрэг олон сул талтай байдаг.

Тиймээс та ч мөн адил тийм программ хэрэглэж байсан, эсвэл тийм программ хэрэглэсэн хүнээс файл авсан эсэхээ нягтлаад дахин холбогдоно уу.

+1 оноо
(220 оноо)
Маш их баярлалаа,

Би ажлынхаа хүнээс авсан баримт байсан юм. Тэр хүн МУИС-аас гаргасан нэг программаар шалгасан гэнэ. Өөрийн чинь хэлсэн шиг underline технологи ашигласан бололтой. Бүгдийг нь сонгоод underline болгоод буцаагаад болиход хэвийн болж байна.

Түргэн шуурхай хариулсанд баярлалаа, мөн танай программын найдвартай ажиллагаанд улам бүр итгэлтэй боллоо.
Bolorsoft Q&A -д тавтай морил. Энд та асуулт тавьж нийгэмлэгийн гишүүдээс хариулт авах боломжтой. Болор дуран вэб
...