Сайн байна уу,
Манай программ майкрософтын албан ёсны алдаа шалгуурын стандартаар ажилладаг тул хэвлэх үед доогуураа зураастай гарах ямар ч үндэслэлгүй.
Саяхан нэг хэрэглэгчид ийм асуудал гараад бид шалгахад тухайн хүн өмнө нь албан ёсны бус алдаа шалгуурын программ хэрэглэдэг байснаас асуудал гарсан байсан. Албан ёсны бус тийм программууд нь underline хэлбэржүүлэлтийг ашигладаг тул файлын хэвийг эвдэж, хэвлэх болон бусдад шилжүүлэхэд улаан зураас арилахгүй зэрэг олон сул талтай байдаг.
Тиймээс та ч мөн адил тийм программ хэрэглэж байсан, эсвэл тийм программ хэрэглэсэн хүнээс файл авсан эсэхээ нягтлаад дахин холбогдоно уу.