0 votes
in Болор дуран by

Сайн байна уу? Ногдох, ноогдох үгийн аль нь зөв бэ? Журамласан толь дээр ногдох гэж байна. Алдаа шалгуур дээр ноогдох гэдэг дээр алдаагүй гэж гарч байна? Гэх мэт иймэрхүү зүйлсийг асууж болох уу? Мэргэжлийн үгийн нэр томъёог хэрхэн бүх програмын түвшинд нэмдэг вэ?

1 Answer

0 votes
by (3.8k points)
edited by
Сайн байна уу,

Журамласан тольд ногдох, ноогдох үгсийг 2-уул зөв гэж үзсэн байгаа. (журамласан толийн 224-р хуудсыг харна уу)
Манай компанид хэл шинжлэлийн баг ажилладаг бөгөөд удаа дараа үгсийн сангаа баяжуулан сайжруулсаар байдаг. Гадаад үгсийг нутагшуулсан болон зарим нарийн мэргэжлийн нэр томьёо ороогүйг үгүйсгэхгүй. Ийм үгс таарвал та хувийн үгийн сандаа нэмэн улмаар илгээх боломжтой. Тэдгээр үгсийг бид шүүгээд дараагийн хувилбарууддаа нэмдэг.

Хүндэтгэсэн,
Болорсофт
Bolorsoft Q&A -д тавтай морил. Энд та асуулт тавьж нийгэмлэгийн гишүүдээс хариулт авах боломжтой. Болор дуран вэб
...