+1 vote
in Болор дуран by (340 points)
reshown by
Суулгахад заавал интернет хэрэгтэй юу? Миний компьютер ажлын шаардлагаар интернетэд орох боломжгүй компьютер юм. Ийм тохиолдолд яаж суулгах вэ?

1 Answer

+1 vote
by (3.7k points)
selected by
 
Best answer

Та манай программыг сүлжээгүй орчинд суулгах бүрэн боломжтой. Хэрэв та "Болор дуран" алдаа шалгуурыг сүлжээгүй орчинд идэвхжүүлж хэрэглэхийг хүсэж байвал суулгацыг ажиллуулж, нууц түлхүүрийг оруулна. Үүний дараа "Болор дуран" суулгац таны компьютер интернет сүлжээнд холбогдсон байгаа эсэхийг шалгаж, холбогдоогүй бол сүлжээгүйгээр идэвхжүүлэх эсэхийг асууна. Хэрвээ та сүлжээгүйгээр идэвхжүүлэхийг сонгосон бол гарч ирэх зааврын дагуу үргэлжлүүлэн суулгах боломжтой.
Дэлгэрэнгүй заавар: тусламж-ийн 19-р хуудсыг уншина уу.

Bolorsoft Q&A -д тавтай морил. Энд та асуулт тавьж нийгэмлэгийн гишүүдээс хариулт авах боломжтой. Болор дуран вэб
...