Алдаатай үгсийг зурахгүй эсвэл бүх бичвэрийн доогуур улаанаар зурж байвал яах вэ?

+1 оноо
admin (2,810 оноо) 5 сарын 26 Болор дуран ангилалд асуусан
Алдаа шалгах горим идэвхтэй боловч алдаатай үгсийн доогуур улаан зураасаар тэмдэглэж харуулахгүй эсвэл бүх бичвэрийн доогуур улаанаар зурж байвал яах вэ?

1 хариулт

+1 оноо
admin (2,810 оноо) 5 сарын 26 хариулсан
 
Хамгийн сайн хариулт

Манай программ Майкрософт Оффис дээрх алдаа шалгуурын стандартын дагуу шалгадаг бөгөөд Оффис өөрөө таны баримтын хэлийг таньж аль хэлний алдаа шалгуурыг ажиллуулахаа сонгодог. Хэрэв алдаа шалгах горим идэвхтэй боловч алдаатай үгсийн доогуур улаанаар тэмдэглэж харуулахгүй эсвэл бүх бичвэрийн доогуур улаанаар зурж байвал  таны баримтын хэлийг Майкрософт Оффис буруу таньсан гэсэн үг. Энэ нь өөр баримтаас бичвэр хуулж тавих үед ихэвчлэн илэрнэ.
Үүнийг засахын тулд дэлгэцийн зүүн доод буланд байрлах алдаа шалгах горимыг
mongolian болгож засна. Ингэхдээ дараах 2 алхмыг хийнэ.

  • Бүх бичвэрээ идэвхжүүлээд (Ctrl+A) доор тэмдэглэсэн товч дээр дарна.

  • Гарч ирсэн цонхноос доор үзүүлсэнчлэн Mongolian (Cyrillic)-ийг сонгоод, Do not check spelling or grammar-ийн өмнөх хайрцгийг тэмдэглэлгүйгээр ОК дарна уу.

Bolorsoft Q&A -д тавтай морил. Энд та асуулт тавьж нийгэмлэгийн гишүүдээс хариулт авах боломжтой. Болор дуран вэб
...