Албаны болон хувийн хувилбар яг ямар ялгаатай юм бэ?

+1 оноо
admin (2,820 оноо) 2017, 4 сарын 26 Болор дуран ангилалд асуусан
admin 2017, 12 сарын 24 зассан
Албаны болон хувийн хувилбар яг ямар ялгаатай юм бэ?

1 хариулт

0 Оноо
admin (2,820 оноо) 2017, 4 сарын 26 хариулсан

Хувилбарууд нь лицензийн төрлөөрөө ялгаатай.
Албаны: 1 жилийн эрхтэй, жил дотроо манайхаас гаргасан бүх шинэчлэлийг үнэгүй авна. Жилийн дараа дахин сунгуулна. Мөн баримтаасаа Болор толийг ашиглан англи-монгол орчуулга хийх боломжтой.

Хувийн: Хэдэн ч жил хэрэглэж болно. Шинэчлэлийн хувьд хязгаартай. 2.1, 2.2 зэрэг жижиг шинэчлэлийг авах боломжтой. 3.0, 4.0 руу шинэчлэхгүй. Тиймээс виндовс 12, оффис 18 зэрэг гарахад "Хувийн хувилбар"-г эдгээр программууд дээр ашиглах боломжгүй хуучин дээрээ л ашиглана гэсэн үг.

badaa (540 оноо) 2017, 7 сарын 17 тайлбартай
Аливаа программ хангамж нь байнга хөгжиж, засаж сайжруулж байх шаардлагатай байдаг. Хэрвээ өөрчлөгдөхгүй болбол мөхсөн гэсэн үг. Жишээлбэл виндовс үйлдлийн системийн дараагийн хувилбар эсвэл майкрософт оффисын дараагийн хувилбар нь хоёр жил тутамд гарч байдаг. Тэгвэл Болор дуран программын хувьд тэр шинээр гарсан хувилбаруудад зохицож ажиллаж байх ёстой. Тиймээс бид байнга шинэчлэн сайжруулан программчилж байх ёстой. Энд л хоёр хувилбар байх шаардлага гарч ирсэн болно. Хэрэв та программын хөгжилтэй хөл нийлүүлэн санаа зовох зүйлгүй ашиглая гэвэл жил бүр хямд төлбөр төлөөд албаны хувилбар авах нь зүйтэй. Хэрэв та нэлээд хэдэн жил яваад хоцрогдоод ирэхээр нь дахиад шинийг авчихъя, өөрийн компьютер, программ хангамжаа (Microsoft Office, Windows)  шинэчлэхгүй удаан ашиглана гэж үзэж байгаа бол хувийн хувилбарыг сонгох нь зүйтэй.
Bolorsoft Q&A -д тавтай морил. Энд та асуулт тавьж нийгэмлэгийн гишүүдээс хариулт авах боломжтой. Болор дуран вэб
...